SHIMA SEIKI компанийн Монгол дахь албан ёсны борлуулагч

    ЯПОН УЛСЫН АВТОМАТ СҮЛЖИХ МАШИН ҮЙЛДВЭРЛЭГЧ ШИМА СЕЙКИ КОМПАНИЙН МОНГОЛ УЛС ДАХЬ АЛБАН ЁСНЫ БОРЛУУЛАГЧ НИТ ФИЛД  ХХК

 

                                                   КОМПАНИЙН ТАНИЦУУЛГА

Үндсэн үйл ажиллагаа: нэхмэл, сүлжмэлийн тоног төхөөрөмж борлуулалт, суурилуулалт, засвар үйлчилгээ, сургалт

Байгуулагдсан огноо: 2008 оны 03 сар                  

       Автомат сүлжих машин үйлдвэрлэлээр дэлхийн тэргүүлэгч Япон улсын Шима Сейки компани нь 1962 онд үүсгэн байгуулагдсан. 2018 оны байдлаар Шима Сейки компани нь компьютерт сүлжих машины дэлхийн зах зээлийн 65 хувийг эзэлдэг бөгөөд дэлхийн нийт хүн амын 1/5 нь Шима Сейки компанийн сүлжих машинаар, сүлжсэн бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн тооцоо байдаг.  

      Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжсэнээр ноос, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч өмчийн олон хэлбэрт жижиг, дунд, том компаниуд бий болсон. Манай улсад ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээл улам өргөжих ирээдүйд үндэслэн 2008 онд албан ёсны төлөөлөгчийн газар Нит филд ХХК байгуулагдсан.

       2017 оны байдлаар Нит филд ХХК нь Монгол улсын зах зээлд Шима Сейки ХК-ний компьютерт оёдолгүй бүтэн сүлжих WG машин, энгийн сүлжих машин, мини сүлжих машин 450 гаруй сүлжих машиныг Говь ХК, Кашимер Холдинг, Сноу Филдс ХХК, Алтай Кашимер ХХК гэх мэт  олон компануудад одоог хүртэл   нийлүүлж байна.

      Мөн Нит филд ХХК нь Шима Сейки компаний сүлжих машинаас гадна сүлжих программ бичих тусгай зориулалт бүхий дизайн систем SDS-ONE APEX3 компьютер 70 ширхэг, сүлжмэл бүтээгдэхүүн дээр хэвлэх SIP принт машин 3 ширхэг, эсгүүрийн P-CAM машиныг  Монгол улсын зах зээлд нийлүүлж байна.

      Нит филд компани нь Япон улсад өндөр түвшинд бэлтгэлдсэн мэргэжлийн инженер техникийн боловсон хүчинтэй. Харилцагч нартаа түргэн шуурхай сүлжих программ бичилтийн сургалт, техник технологийн сургалт, засвар үйлчилгээний заавар үзүүлдэг. Мєн Шима Сейки компанийн дизайн системийн компьютерийн сургалтыг тогтмол хугацаанд эрхлэн явуулж тєгсєгчиддєє Японоос зөвшөөрөгдсөн албан ёсны сертификат олгодог.

       Монгол улс нь дэлхийн нийт түүхий ноолуурны 52 хувийг нийлүүлж байгаа бөгөөд энэхүү асар их байгалийн нөөцийг өөрийн орондоо ашиглахад дэвшилтэт техник технологийг ашиглах мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай тул 2010 оноос хойш Нит филд компани нь Монгол-Солонгосын Политехник коллежтэй хамтран Шима сүлжих машин баригчийн анги нээн 200 гаруй мэргэжлийн сүлжих машин баригч бэлтгэсэн.     

                                             НИТ ФИЛД КОМПАНИЙН ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ

А. Сүлжмэлийн тоног төхөөрөмж, дизайн систем худалдан авагч нарт үнэ төлбөргүй засвар үйлчилгээ үзүүлдэг.

      Сүлжих тоног төхөөрөмжинд 1 жилийн баталгаатай. Сар бүр графикийн дагуу харилцагчийн сүлжих машин тоног төхөөрөмжинд үзлэг хийдэг. Эвдрэл гэмтэл гарсан даруйд нь засварладаг. Мөн тоног төхөөрмжтэй холбоотой мэргэжлийн заавар, зөвлөгөө өгдөг.

Б. Сүлжмэлийн тоног төхөөрөмж худалдан авагч нарт үнэ төлбөргүй сургалтын үйлчилгээ үзүүлдэг.

       Нит филд ХХК нь сүлжих машин тоног төхөөрөмж, дизайн систем худалдан авсан үйлчлүүлэгч нарт машин баригчийн сургалт, сүлжих программ бичилтийн анхан дунд шатны сургалт үнэ төлбөргүй зохион байгуулдаг.

 

 

 

    Website     Directions     

     

     

     

     

    ХОЛБОО БАРИХ

     

    Утас                        7716 0686, 9191 0686, 9603 1779

    Хаяг                        Найрамдлын зам 44, Сонгино Хайрхан дүүрэг

                                      20-р хороо, Орбит-18171, Улаанбаатар, Монгол улс

    Email                       info@snowfields.mn