Компанийн тухай

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА

СНОУ ФИЛДС ХХК нь 2004 онд Япон улсад үйлдвэрлсэн Shimaseiki маркийн сүлжих машинтайгаар ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэн, экспортод гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн.

СНОУ ФИЛДС ХХК нь түүхий эд бэлтгэхээс эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх бүхий л шат дамжлагатай, нийт 80 гаруй ажилтантай ба  технологийн гол дамжлагын ажилтнуудыг Япон улсын ижил төстэй үйлдвэрүүдэд шаталсан сургалтанд хамруулах, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах зэргээр ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэхэд тогтмол анхааран ажилладаг билээ.

 Технологийн дамжлагууддаа салбартаа тэргүүлэгч машин тоног төхөөрөмжүүдийг суурьлуулсан бөгөөд сүлжмэлийн үйлдвэр нь Япон улсад үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн компьютер удирдлагатай бүрэн автомат сүлжих машин, оёдолгүй сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх Whole Garment сүлжих машин, Итали улсад үйлдвэрлэсэн өндөр хурд бүхий Conti Complett холбож оёх машинтайгаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

2008 онд ээрмэл утас үйлдвэрлэх Япон улсын машин тоног төхөөрөмжөөр тоноглогдсон ээрэх үйлдвэрийг, 2010 онд будах үйлдвэрийг тус тус ашиглалтанд оруулснаар хэрэглэгчийн хүссэн өнгөөр, чанарын өндөр хяналтын дор бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг бүрдүүлсэн. Ээрэх үйлдвэр нь зөвхөн өөрийн хэрэгцээний утас үйлдвэрлэхээс гадна захиалагаар утас үйлдвэрлэн жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжин, хамтран ажиллаж байна. СНОУ ФИЛДС ХХК нь техник, технологийн шинэчлэлт, хөрөнгө оруулалтыг тогтмол хийснээр жилд  25тн утас будах, 40тн ээрмэл утас ээрэх, 100,000ш сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Монгол улсын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болон өргөжөөд байна.

СНОУ ФИЛДС ХХК нь ямааны ноолуураас гадна сарлагийн хөөвөр, тэмээний ноосон бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлдэг бөгөөд 2011 онд химийн будаггүй утсаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ “Made in Organic Mongolia” ногоон шогшо хэрэглэх эрхийн гэрчилгээг, 2018 оны 07-р сард химийн будаггүй ямааны ноолууран, сарлагийн хөөврөн болон торомны ноосон бүтээгдэхүүндээ “Органик бүтээгдэхүүн” эко шошго хэрэглэх эрхийн гэрчилгээг, 2018.09-р сард химийн будаггүй ямааны ноолууран, сарлагийн хөөврөн болон торомны ноосон ээрмэл утас нь Швейцарь улсын “STANDARD 100 by OEKO-TEX” олон улсын стандартын шаардлагыг хангасан гэрчилгээг тус тус аваад байна.

СНОУ ФИЛДС ХХК нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 85%-ийг экспортолж, үүнээс дийлэнх хувийг Япон улсын зах зээлд нийлүүлж байна. Мөн дотоодын зах зээлд NARAN CASHMERE нэрээр нийт 6 нэрийн дэлгүүрээр хэрэглэгч, харилцагчиддаа бараа бүтээгдэхүүнээ хүргэж байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлж, цаг хугацаанд нь чанартай  бүтээгдэхүүн нийлүүлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

  • Хуулийн хүрээнд үйл  ажиллагаа явуулах
  • Хүний эрхийг дээдлэн, жендерийн эрх тэгш байдлыг хангах
  • Чанартай бүтээгдэхүүн хэрэглэгчид хүргэх
  • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах
  • Нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллах

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

  • Ур чадвартай ажилтан
  •  NARAN CASHMERE –ийн үнэнч хэрэглэгч, харилцагч, бизнесийн түншүүд
  • Чанартай, OРГАНИК  бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Салбартаа тэргүүлэгч  дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж